Wednesday, February 29, 2012

Монгол судлаач 2012 ЭШБ хуралтай хамтран ажиллах боломж

Мэргэжлийн судалгааны “Эм Ай Си Жи” компани, “Монголын Интернэт Маркетинг Хөгжлийн Холбоо” ТББ (гишүүн 20 орчим вэб сайт) хамтран МОНГОЛ СУДЛААЧ-2012 “TV” эрдэм шинжилгээний бага хурлыг 2-р сарын 6-аас 4-р сарын 13-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 

Хурлын зорилго: Монгол улсын эдийн засаг, бизнесийн орчны хөгжих боломж, оновчтой, зөв менежмент, өрсөлдөөний орчин нөхцлийг сайжруулах, оюутан, багш, судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах, дэвшүүлсэн санаачлагыг ажил хэрэг болгох хэрэгжүүлэх боломжийг нээхэд оршино. 

Хамрах хүрээ: Эдийн засаг, банк санхүү, маркетинг, менежмент, уул уурхай болон бусад ангийн оюутан, багш, судлаачид, төрийн болон ТББ-ууд болно. Хуралд оролцсоноор ивээн тэтгэгч ямар боломж бий болох вэ? 

 1 нэвтрүүгийн үнээр 2 удаагийн нэвтрүүлэгт оролцож, олон залууст компанийн мэдээллийг хүргэх боломжтойгоос гадна дараах сувгаар идэвхижүүлэлтээ хийх бүрэн боломжтой.
 Их дээд сургуулиад, олон нийтийн газруудаар 1000 плакатанд нэр, лого орно. Ø Өөрийн салбарын тулгамдсан асуудлын талаар, компанийн кэйсийг судалгааны сэдэвт оруулж өгөн, хөндлөнгийн судалгааг хийлгүүлэх
 Монгол судлаач 2012 ЭШБ хуралын эмхэтгэл номд өөрийн сурталчилгааг байршуулах, компаниудаар тараагдах, 5-10 номыг компанид дурсгал болгон өгөх болно. Ø Хурлын талаарх мэдээллийг Монголын томоохон 20 вэб сайтаар зэрэг цацаж идэвхижүүлэлтийг хийх бөгөөд энэхүү мэдээлэлд нэр лого, ярилцлага оруулах боломжтой. Эдгээр сайтуудаар хурлын баннер 2 сарын хугацаанд цацагдах бөгөөд нэр, лого цацагдана. 

Оюутан залууст олон нийтийн хуудсуудаар идэвхижүүлэлтийг хийж байгаа бөгөөд www.facebook.com/MongolSudlaach, www.twitter.com/MongolSudlaach, www.youtube.com/MongolSudlaach хуудсуудаар ивээн тэтгэгч компанийн мэдээлэл цацагдах болно.
 Залуу судлаач, шилдэг боловсон хүчнийг олж авах, хүний нөөцөө бүрдүүлэх, шинэ санаа, санаачлага нэвтрүүлэх зэргээр өргөн боломжууд бий болно. Залуу судлаачдын оюуны бүтээлийг дэмжиж ивээн тэтгэх үнийн санал, дэлгэрэнгүй боломжуудуудыг хавсаргав. Та бүхэн оюуны үйлсийн төлөө Монгол улсад судалгаа хөгжилд хувь нэмэр оруулагч залуусыг дэмжиж ажиллана гэдэт итгэж байна. 


Хурлыг ивээн тэтгэж, хамтран ажиллагч байгууллагын боломжууд 

 1 Монгол судлаач 2012 ЭШБ хурлын эмхэтгэл номонд өөрийн компанийн судалгаа, салбарын зах зээлийн судалгааг оруулж, ар хавтсан дээр нэр, лого байршуулах. 

2 Дараах телевизүүдээр 2012 оны 4-р сарын 13-нд бизнес мэдээгээр ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагыг дурдсан ярилцлага өгнө. Үүнд: MNB, TV5, MN25, TM, TV8, NTV, Боловсрол TV, BTV, SBN, ETV, C1, Эх орон гэсэн телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрүүдээр гарна. Мөн долоо хоногийн онцлох үйл явдалын тодотгох мэдээгээр гарна. Зохион байгуулагчид, хуралд оролцогчдоос ярилцлага авна. Энэ дунд ивээн тэтгэгчийг дурдана. 

 3 Монгол судлаач 2012 ЭШБ хурлын эмхэтгэл номонд бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга оруулах, Нүүр хавтсан дээр лого байршуулах 

 4 Монгол судлаач 2012 ЭШБ TV 2 удаагийн нэвтрүүлгээр ерөнхий ивээн тэтгэгч, ивээн тэтгэгч гэсэн нийт 4 миниутын реклам, ярилцлага гарна. 

5 Хурлын реклам MN25 TV-ийн “Зулзаган хус” нэвтрүүлгээр 2-р сарын 25-аас 4-р сарын 13 хүртэл, 7 хоногт 8 удаа 30 секунтын реклам цацагдана. Энэхүү рекламд ерөнхий ивээн тэтгэгч, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагууд гэж нэр дурдагдана. 

6 Улаанбаатар хотын бүх Их дээд сургууль, коллеж, олон нийтийн газраар тараагдах 1000 ширхэг танилцуулга плакатан ерөнхий ивээн тэтгэгч, ивээн тэтгэгчийн лого, нэр байрлана. 

7 “Монголын сайтын холбоо” ТТБ-ийн вэб сайт, “Монголын интернэт маркетинг хөгжлийн холбоо” ТББ-ийн вэб сайтуудаар зэрэг ЭШБ хурлын баннер тавигдана. Үүнд ерөнхий ивээн тэтгэгч, ивээн тэтгэгчдийн лого байрлана. www.news.mn, www.bolod.mn, www.top.mn www.topmedee.mn, www.sonin.mn, www.fact.mn, www.orloo.info, www.bizdata.mn www.amjilt.com, www.shijir.com, www.topzar.mn, www.emarketing.mn, www.sharmedee.mn, www.hehe.mn. www.now.mn, www.zindaa.mn, www.time.mn, www.unen.mn, www.medee.mn www.mass.mn, www.noyon.mn 

8 “Монголын сайтын холбоо” ТТБ-ийн вэб сайт, “Монголын интернэт маркетинг хөгжлийн холбоо” ТББ-ийн вэб сайтуудаа ЭШБ хурлын танилцуулга, мэдээлэл нийт 20 удаа цацагдана. Энэхүү мэдээлэлд ивээн тэтгэгч байгууллагаас авсан ярилцлага, байгууллагын нэр, лого байршина. www.news.mn, www.bolod.mn, www.top.mn www.topmedee.mn, www.sonin.mn, www.fact.mn, www.orloo.info, www.bizdata.mn www.amjilt.com, www.shijir.com, www.topzar.mn, www.emarketing.mn, www.sharmedee.mn, www.hehe.mn. www.now.mn, www.zindaa.mn, www.time.mn, www.unen.mn, www.medee.mn www.mass.mn, www.noyon.mn 

9 Залуучууд, залуу судлаачдыг урамшуулсан үйл ажиллагаа учраас олон нийтийн сошл сурталчилгааг өргөнөөр ашиглана. Үүнд: www.facebook.com/MongolSudlaach 5030 like-тай хуудас, www.twitter.com/MongolSudlaach, www.youtube.com/MongolSudlaach үндсэн хурлын хуудсууд бусад идэвхтэй олон нийтийн хуудсуудыг ашиглаж мэдээлэл хүргэнэ. Энд ивээн тэтгэгч байгууллагын сошиал хуудсуудыг идэвхижүүлэх, хурлын фото мэдээлэл, оруулах, дуртай хуудсуудад байршуулах боломжтой. 

10 Ивээн тэтгэгч байгууллага нь тухайн салбарын тулгамдсан асуудлыг сэдэвт оруулж, судалгаа шинжилгээний ажлыг судлаач багш, оюутнуудын өнцгөөс олж харах, үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг олгож байна. 

11 Ерөнхий ивээн тэтгэгч байгууллага болон ивээн тэтгэгч нь тухайн салбарын нэрэмжит онцгойлсон шагналыг бий болгон дурсгалын зүйлээр шагнах, зураг авхуулах. Үүнд: Шинэ санаачлага дэвшүүлэгч, Бүтээлч илтгэл, Уран илтгэгч залуу гэсэн ангилалууд байна. 

12 Манай судлаач залуусын анкет, нийгмийн идэвхи санаачлага, хийж бүтээж буй судалгаанаас үндэслэн ерөнхий ивээн тэтгэгч, ивээн тэтгэгч байгууллагууд нь чадварлаг боловсон хүчнийг сонгон шалгаруулж авах боломжийг бүрдүүлнэ. Энэ нь хүрэлцэн ирж үзэж буй компанийн менежерүүдэд мөн боломжтой.

No comments:

Post a Comment