Wednesday, February 29, 2012

МОНГОЛ СУДЛААЧ-2012 “TV” эрдэм шинжилгээний бага хурал



МОНГОЛ СУДЛААЧ-2012 TV
эрдэм шинжилгээний бага хурал

Илтгэлийн сэдэв, чиглэл:

1.     Банк санхүүгийн байгууллагын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ
2.     Даатгалын салбарын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, харьцуулсан судалгаа
3.     Бизнесийн байгууллагын орчны судалгаа, харьцуулалт, анализ шинжилгээ
4.     Байгууллагын зах зээлд хандсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ
5.     Интернэт маркетингийн хөгжил, цаашдын хандлага
6.     Интернэт маркетингийн хэрэглээний боломж (Интернэт маркетингийн үйлчилгээ, хүртээмж, ашиглалт, нэгдмэл хамтын ажиллагаа)
7.     Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаж ирэх стратеги төлөвлөгөө
8.     Бизнесийн байгууллагын хууль эрхзүй, татварын орчныг сайжруулах, бусад орны туршлага харьцуулсан судалгаа
9.     Улс төрийн сонгуулийн судалгаа, түүний үр нөлөө
10.  Байгууллагын хүний нөөцийн судалгаа, шилдэг хамт олныг хэрхэн бий болгох вэ?
11.  Борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? Шинэ санаа, шинэ боломж?
12.  Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх шинэ санаачлага, гадаад орны туршлага
13.  Монгол улсын экспортын шинэ боломж, гадаад зах зээлийн судалгаа (сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн, бусад)
14.  Бизнесийн байгууллагуудын судалгаа шинжилгээ, түүний хэрэглээ ашиглалт
15.  Монгол улсын хөдөө аж ахуй салбарын хөгжих боломж, шинэ гарц
16.  Монгол улсын аялал жуулчлалын тогвортой хөгжлийн асуудал, аялал жуулчны шинэ маршрут, дэлхийд брэнд болгох боломж
17.  Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа
18.  Макро эдийн засгийн голлох индексүүдийн харьцуулсан судалгаа, таамаглал
19.  Уул уурхайн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл
20.  Уул уурхайн салбарын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, харьцуулсан судалгаа
21.  Бусад нийгэм эдийн засаг, бизнесын орчин нөхцлийн тулгамдсан асуудлыг хамарсан илтгэлүүд байж болно.

Жич: Эдгээр илтгэлүүд нь ямар нэгэн компанийн мэдээлэл, статистик тоон дээр үндэслэсэн байвал давуу талтай бөгөөд зохион байгуулагчдийн зүгээс тоон мэдээлэл олоход туслаж болно.

Илтгэлд тавигдах үндсэн шаардлага:

  • Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит тоон мэдээлэл дээр тулгуурласан байх
  • Сонгож авсан компани, бизнесийн орчин, эдийн засаг, тухайн салбарын тулгамдаж  байгаа асуудлыг хөндсөн байх, тухайн асуудлыг шийдвэрлэх арга замыг өөрийн зүгээс боловсруулсан байх
  • Судалгааны хүрээнд дэвшүүлсэн зорилго, зорилтууд тодорхой , зорилтуудыг биелүүлэх хугацааг төлөвлөсөн байх
  • Судалгааны ажлыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгасан байх
  • Шинэлэг санааг дэвшүүлсэн байх
  • Аргазүй, аргачлал тодорхой байх
  • Практик ач холбогдолтой хэрэгжихүйц байх
  • Судалгаанд ашиглсан материал, авсан ишлэлүүдийг дурдсан байх

Шагнал:

Судлаач оюутан болон (Судлаач багш нарын) шагналын сан тус бүр:

·         I байр 800 мянган төгрөг  (1cая төгрөг) + Ивээн тэтгэгчдийн шагнал,
·         II байр 500 мянган төгрөг  (600 мянган төгрөг)  + Ивээн тэтгэгчдийн шагнал
·         III байр 300 мянган төгрөг (400 мянган төгрөг ) + Ивээн тэтгэгчдийн шагнал
·         Тусгай байр 3 баг тус бүр 100 мянган төгрөг + Ивээн тэтгэгчдийн шагнал


Нийт шалгарч илтгэл тавигдсан 30 бүтээлийн багийнханд ивээн тэтгэгчийн шагнал олгогдоно. Оюутан судлаачдын 20, Багш, судлаачдын 10 илтгэл тавигдана.



Хуралд оролцох эрх авах журам:
  • Хуралд оролцох хүсэлтэй багш, оюутан, судлаачид 2012 оны 2-р сарын 6-аас 2-р сарын 29-ыг хүртэл Илтгэлийн сэдэв оролцох хүсэлтээ “Эм Ай Си Жи” компанийн байранд хүлээлгэн өгч, товч анкет бөглөнө.

Хурлын зохион байгуулалт:

    
2-р шатны арга хэмжээ-Судлаач багш, оюутнуудын илтгэл: 2012.04.13
  • 09.30-11.00 Хурлын эхний илтгэлүүд тавигдана.
  • 11.00-11.20 Цайны завсарлага
  • 11.20-13.00 Хурлын үргэлжлэл
  • 13.00-14.00 Үдийн хоол
  • 14.00-16.00 Үдээс хойшхи хурал
  • 16.00-16.20 Цайны завсарлага
  • 16.20-17.00 цагт Илтгэлийн шалгаруулалт
  • 17.00-18.00 цагт Байр эзэлсэн батламж, мөнгөн шагнал гардуулах, ивээн тэтгэгчдийн шагнал гардуулах ёслол, үзэгчдийн дунд азтан шалгаруулах ёслол, дурсгалын зураг авахуулах

Хурлын тов:  Хурал 2012 оны 4 сарын 13д Улаанбаатар хотноо зохион явагдана. 

Илтгэл хүлээн авах:

  • Илтгэлийг 2012 оны 3 сарын 23-ний Баасан гариг хүртэл өөрийн биеэр өгнө. Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авах боломжгүй.
  • Хуралд орох эрх авсан нийт 30 багш, судлаачдын мандат, урилгыг 2012 оны 4-р сарын 2 ний өдөр олгоно.
  • Хуралд оролцогчид 4-р сарын 10-нд илтгэлд тавигдах илтгэлийн хураангуй (3%), илтгэлийг Mcrsft.Power point, LectureMaker хэлбэрээр хүлээлгэн өгнө.
  • 2-р шатанд оролцох эрх авсан багш, оюутан, бие даасан судлаачид илтгэлээ тавигдсан шаардлага,    загварын дагуу боловсруулан 2012 оны 4-р сарын 13д илтгэлээ тавина.

Хурлын үр дүн:

  • ЭШБ хуралд оролцогчдын талаар судлаачдын хийж буй ажил, үнэлэмжийг нэмэгдүүлэх олон нийтэд харуулах зорилготойгоор нэвтрүүлэг болгон гарна.
  • Манай ЭШБ хуралд ирүүлсэн бүх бүтээлийг эмхэтгэн “СУДЛААЧ-2012 эдийн засаг, бизнесийн эрдэм шинжилгээний бага хурал” гэсэн нэртэй номыг хэвлэн гаргаж олон нийтийн хүртээл болгоно.
  • Энэхүү “СУДЛААЧ-2012 TV эдийн засаг, бизнесийн эрдэм шинжилгээний бага хурал нь жил болгон зохиогдож, судалгааны агуулга, хамрах хүрээг тэлэн үндэсний хэмжээний оюуны бүтээлийн уралдаан болно.

Хурлын талаархи
бүх мэдээллийг: (www.sonin.mn, www.bizdata.mn www.amjilt.com, www.shijir.com, www.topzar.mn, www.emarketing.mn, www.commedy.mn)  Bэб сайтууд facebook.com/sudlaach,   twitter.com/sudlaach,         youtube.com/sudlaach
Холбоо барих:
Утас
: 91111511, 99058841, 99020185, 88081030
И-мэйл
micg2006@yahoo.com; info@bizdata.mn

 Ерөнхий зохион байгуулагч:                                                 Дэмжигч байгууллага:
 
“Эм Ай Си Жи” ХХК                                                    “Боловсрол соёл шинжлэх ухааны яам”                                   
“Интернэт Маркетинг Хөгжлийн холбоо” ТББ                            “Монгол банк”

Хамтран ажиллагч байгуулагч:                                              
“Ногоон суваг” TV cтуди

No comments:

Post a Comment