Monday, May 20, 2013

Б.Билэгтсайхан: Бодитой судалгаа нь өөрөө бизнесийн шинэ хөрөнгө оруулалт юм Бизнесийн салбарын ширүүн өрсөлдөөн дунд аль мэдээлэлтэй нь оршин тогтнож, өргөжин хөгжиж байдаг.

Тэр ч утгаараа манай бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах болон сул талаа илрүүлэхэд хэрэглэгчийн зан төлөв, хандлагын судалгааг тогтмол хийх болжээ. Бизнесийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг MICG компани нь энэ чиглэлээр 6 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 150 гаруй судалгааны ажил гүйцэтгэсэн байна. Байнга хувьсаж байдаг хэрэглэгчийн хандлагыг судлахад хамрах хүрээ, газар зүйн байршлаас шалтгаалаад асар их зардал гардаг. 
Тэгвэл MICG компаний нэвтрүүлж буй дэвшилтэт технологиор дээрх зардлыг хэмнээд зогсохгүй, цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй байх судалгааны аргын талаар тус компаний Гүйцэтгэх захирал Б.Билэгтсайхантай ярилцсанаа хүргэе. 

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө компанийхаа үйл ажиллагааны талаар манай уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу? 

- Баярлалаа.Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Манай MICG компани нь судалгаа, хөрөнгө оруулалт, бизнесийн сургалт, зөвлөгөө зэрэг бизнесийг дэмжих бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд бид 150 гаруй төсөл судалгаан дээр ажилласан.

 - Төсөл амжилттай хэрэгжих үндэс нь юу байдаг юм бол?

 Бизнесийн шинэ санаа олоод, түүнийгээ хэрэгжүүлэхээр ажиллаж буй хүмүүст маань хэрэг болох байх. - Нөхцөл байдлыг бодитоор үнэлж, эрсдэлээ тооцох. Хүмүүс эрсдэлээ тооцохоос өмнө ашгаа л бодоод байдаг. Эрсдэлийг тооцож, зах зээлийг бодитоор үнэлэх нь төсөл амжилттай хэрэгжихийн эхлэл юм. Мөн ямар ч бизнесийг эхлэхээс өмнө тухайн зах зээлээ сайтар судалсан байх хэрэгтэй. 

- Судалгааны үр дүн сөрөг гарах юм уу, эрсдэлээ хэтрүүлэн үнэлээд шантрах тохиолдол гарна биз?

 - Тэгэлгүй яахав. Гэхдээ хэн ч Африкт очоод ноосон оймс заръя гэж бодохгүй л дээ. Өөрөөр хэлбэл огт ашиг олохооргүй бизнес санаа сэднэ гэж байхгүй. Төлөвлөлтөө сайн хийгээд зөв менежментээр ажиллаж чадвал амжилт олно. Судалгааны гол зорилго нь эрсдэлийг бууруулах шүү дээ.

 - Мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэхийн давуу тал нь юу вэ? 

-Дэлхий дахинд бизнесийн байгууллагууд судалгаан дээр оршин тогтнож байна гэвэл хилсдэхгүй. Яагаад гэвэл судалгаа нь бизнесийн эрсдэлийг бууруулаад зогсохгүй, цаашдын чиг хандлагыг тодорхойлдог. Одоо 90-ээд он шиг өглөө сэрээд шинэ бизнес эхэлдэг цаг үе өнгөрсөн. Бизнесийн байгууллагууд тогтворжоод, өрсөлдөөн улам ширүүсч байна. Үүнийг дагаад судалгаанд тулгуурласан бизнес, судалгаанд тулгуурласан маркетинг л амжилт олно. Судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх нь хэд хэдэн давуу талтай. Судалгаанд оролцох зорилтот сегментийг сонгох, асуулт боловсруулах, дүн шинжилгээ хийж үр дүнг гаргах зэрэг судалгааны үе шат бүрт мэргэжлийн ур чадвар шаардана. Хэрэв эдгээрийн аль нэгийг л алдаатай хийвэл судалгааны үр дүн бүхэлдээ худлаа гарна гэсэн үг. 

-Нэг судалгаа хийлгэхэд ямар хэмжээний зардал гардаг вэ? 

-Хамаарч буй хэрэглэгчээсээ хамаарна. Олон хүнийг хамрах тусмаа үр дүн нь өндөр гардаг. Саяхныг хүртэл бид анкетын аргаар судалгаа явуулж ирсэн. Зорилтот сегментдээ хүрч ажиллахын тулд асар их зардал гардаг байсан. Өнөөдрийн ярилцлаганы маань гол зорилго нь судалгааны орчин үеийн аргачлалыг танилцуулах юм. Дэвшилтэт технологи дээр суурилсан утсан судалгааны арга нь уламжлалт анкетан судалгааны аргыг бодвол хамаагүй зардал багатай, цаг хугацааны хувьд хэмнэлттэй, орон зайн хязгаарлалтгүйгээр судалгаа явуулах боломжтой. Утсан судалгааны бас нэг давуу тал нь захиалагч судалгааны хариуг ярилцлага хийсэн бичлэгтэй тулгаж болно. Өөрөөр хэлбэл үнэн бодит байдлыг захиалагч өөрөө хянана.

 -Цаг хугацааны хувьд хэмнэлттэй гэдгийг уншигчдад маань тайлбарлаж өгөөч?

 -Анкетын аргаар 2000 гаруй хэрэглэгчийг хамарсан томоохон судалгаа явуулахад бид нэг сар хагасын хугацаа зарцуулдаг байсан. Утсан судалгааны аргыг нэвтрүүлснээр ийм судалгааг ердөө 10 хоногт л хийх боломжтой. Энэ нь юунаас хамаарч байна вэ гэхээр мэдээлэл солилцох хурд, дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг програмын тусламжтайгаар хийх болсонтой холбоотой. Өмнө нь бид хүмүүсийн гараар бичсэн мэдээллийг нэг бүрчлэн гараар шивж оруулдаг байсан. -Бизнесийг дэмжих үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж яваа танай байгууллагын хамт олонд ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. MICG компанитай холбоо барих утас:  99058841, 91111511

Б.Билэгтсайхан: “Бизнес шийдэл-2013” Бизнесменүүдэд хөндлөнгийн судлаачдын нүдээр байгууллагад нь ямар шинэ шийдэл хэрэгтэйг таниулна

Бизнесийн чиглэлээр судалгаа хийдэг оюутан, судлаач, багш нарыг дэмжих, тэдний бүтээлийг аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх зорилго бүхий “Бизнес шийдэл” төслийн уралдаан зохион байгуулагдах гэж байна. Уралдааныг зохион байгуулж буй “Эм Ай Си Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Билэгтсайхантай уулзаж ярилцлаа. 

-“Бизнес шийдэл” төслийн уралдааныг зохион байгуулах болсон шалтгаан юу вэ? 

 


















-Яахав ээ, ер нь бол аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтэцдээ бизнес төлөвлөлт, судалгаа хариуцсан мэргэжилтэнтэй, албатай байдаг л даа. Бүр тусгайлсан газар буй болгох хэмжээнд хүртэл судалгааны ач холбогдлыг үнэлж буй нь ч бий. Гэхдээ л аж ахуйн нэгжүүд аливаа шинэ соргог санаа, хэрэгжих боломжтой бодитой төслийн эрэлд “хатаж байдаг” гэхэд хилсдэхгүй. Магад тухайн байгууллагад тулгарч аливаа асуудлыг шийдвэрлэх, хэрэгжиж буй үйлчилгээг сайжруулах, төгөлдөршүүлэх шийдлийг “гаднаас нь” харж буй хүн илүү олох магадлалтайг ч үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр цөөнгүй багш, оюутан, залуу судлаачид бизнесийн судалгаа хийж, шинэ төслийн санаа “үйлдвэрлэж” байна. 

Гэтэл эдгээр судалгаагаа бодит ажил болгох боломж тэдэнд бага. Иймээс энэ хоёр эрэлтийг холбох нь “Бизнес шийдэл”-ийн хамгийн гол зорилго юм. Уг төслийн уралдаанд оролцохын тулд тухайлсан бизнесийн салбарт хэрэгжүүлэх боломжтой шинэ санаачлагуудыг хөтөлбөр, төсөв, олон нийтэд хэрхэн таниулах, компанидаа хэрхэн хэрэгжүүлэх талаар нэгтгэн ТӨСӨЛ болгон ирүүлж, илтгэл тавьж өрсөлдөх юм. Эцсийн шалгаруулалт 1 сарын 18-нд болно. Ер нь бизнес эрхлэгчид маань судлаачид, багш нар, оюутнуудын нүдээр өөрийн бизнест ямар өөрчлөлтийг хийх шаардлагатайг олж харахад илүүдэхгүй болов уу. Тухайн салбарт, тухайн байгууллагад ажиллаж буй бүтэц, менежерээс арай л өөр өнцгөөс сэтгэж, шийдэл эрэлхийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 -Төслийн уралдааны эцэст хурал болох юм байна гэж ойлголоо. хэдэн шаттай явагдах вэ?

 Хэдэн илтгэл шалгаруулах вэ? Хурал оюутнууд болон судлаачдын гэсэн 2 ангилалтай. Нэгдүгээр шат 1-р сарын 10-нд, эцсийн шалгаруулалт 1-р сарын 18-нд болно. Эцсийн шалгаруулалтанд оюутан судлаачдын 20 төсөл, багш,судлаачдын 10 шилдэг төсөл өрсөлдөх юм. 

 -Хурлын материал хүлээн авах сүүлийн хугацаа хэзээ вэ? Хурлын шалгаруулалтанд юуг голчлон анхаарч үзэх вэ?

 -Төслийг 1-р сарын 15-ны 18.00 цаг хүртэл хүлээн авна. Хамгийн гол шалгуур нь уг төсөл тухайлсан нэг аж ахуйн нэгжид хэрэгжүүлэх боломжтой байх ёстой. 

-Судалгааны сэдвийн хамрах хүрээ? 

-Манай улсын эдийн засгийн салбарууд болох банк, санхүү, даатгал, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн салбар, эрүүл мэнд зэрэг салбарт шаардлагатай байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болон тухайлсан аж ахуйн нэгжүүдэд хэрэгжүүл болохуйц шинэ боломж, бусдаас ялгарах санаачлага бүхий зах зээлийн судалгаануудыг хамруулна. Энэ дашрамд хэлэхэд “Бизнес шийдэл” арга хэмжээний үндсэн шүүгчдээр ХААИС-ын доктор, профессор Р.Оросоо, Удирдлагын академийн сургалтын албаны дарга, доктор Б.Бадралмаа, СЭЗДС-ийн Бизнес Эдийн Засгийн тэнхимийн эрхлэгч Ц.Батсүх, МУИС-ийн багш, докторант Н.Банзрагч нар ажиллах бөгөөд хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөллүүд мөн хөндлөнгийн шүүгчээр ажиллана. 

 -Төслийн уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авч болох вэ? 

www.facebook.com/Mongolsudlaach, 
www.twitter.com/MongolSudlaach, 
www.youtube.com/MongolSudlaach гэсэн сошиал хаягууд болон 91111511, 99058841 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай гэж хүсч байна.