Тэр ч утгаараа манай бизнесийн
байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр нэвтрүүлэх, үйл
ажиллагаагаа сайжруулах болон сул талаа илрүүлэхэд хэрэглэгчийн зан
төлөв, хандлагын судалгааг тогтмол хийх болжээ. Бизнесийн зөвлөх
үйлчилгээ эрхэлдэг MICG компани нь энэ чиглэлээр 6 жил үйл ажиллагаа
явуулж байгаа бөгөөд 150 гаруй судалгааны ажил гүйцэтгэсэн байна. Байнга
хувьсаж байдаг хэрэглэгчийн хандлагыг судлахад хамрах хүрээ, газар зүйн
байршлаас шалтгаалаад асар их зардал гардаг.
Тэгвэл MICG компаний
нэвтрүүлж буй дэвшилтэт технологиор дээрх зардлыг хэмнээд зогсохгүй, цаг
хугацааны хувьд ч хэмнэлттэй байх судалгааны аргын талаар тус компаний
Гүйцэтгэх захирал Б.Билэгтсайхантай ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө компанийхаа
үйл ажиллагааны талаар манай уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу?
- Баярлалаа.Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Манай MICG компани нь
судалгаа, хөрөнгө оруулалт, бизнесийн сургалт, зөвлөгөө зэрэг бизнесийг
дэмжих бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага
юм. Өнгөрсөн хугацаанд бид 150 гаруй төсөл судалгаан дээр ажилласан.
- Төсөл амжилттай хэрэгжих үндэс нь юу байдаг юм бол?
Бизнесийн шинэ
санаа олоод, түүнийгээ хэрэгжүүлэхээр ажиллаж буй хүмүүст маань хэрэг
болох байх.
- Нөхцөл байдлыг бодитоор үнэлж, эрсдэлээ тооцох. Хүмүүс эрсдэлээ
тооцохоос өмнө ашгаа л бодоод байдаг. Эрсдэлийг тооцож, зах зээлийг
бодитоор үнэлэх нь төсөл амжилттай хэрэгжихийн эхлэл юм. Мөн ямар ч
бизнесийг эхлэхээс өмнө тухайн зах зээлээ сайтар судалсан байх хэрэгтэй.
- Судалгааны үр дүн сөрөг гарах юм уу, эрсдэлээ хэтрүүлэн үнэлээд
шантрах тохиолдол гарна биз?
- Тэгэлгүй яахав. Гэхдээ хэн ч Африкт очоод ноосон оймс заръя гэж
бодохгүй л дээ. Өөрөөр хэлбэл огт ашиг олохооргүй бизнес санаа сэднэ гэж
байхгүй. Төлөвлөлтөө сайн хийгээд зөв менежментээр ажиллаж чадвал
амжилт олно. Судалгааны гол зорилго нь эрсдэлийг бууруулах шүү дээ.
- Мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэхийн давуу тал нь юу вэ?
-Дэлхий дахинд бизнесийн байгууллагууд судалгаан дээр оршин тогтнож
байна гэвэл хилсдэхгүй. Яагаад гэвэл судалгаа нь бизнесийн эрсдэлийг
бууруулаад зогсохгүй, цаашдын чиг хандлагыг тодорхойлдог. Одоо 90-ээд он
шиг өглөө сэрээд шинэ бизнес эхэлдэг цаг үе өнгөрсөн. Бизнесийн
байгууллагууд тогтворжоод, өрсөлдөөн улам ширүүсч байна. Үүнийг дагаад
судалгаанд тулгуурласан бизнес, судалгаанд тулгуурласан маркетинг л
амжилт олно.
Судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх нь хэд хэдэн давуу талтай.
Судалгаанд оролцох зорилтот сегментийг сонгох, асуулт боловсруулах, дүн
шинжилгээ хийж үр дүнг гаргах зэрэг судалгааны үе шат бүрт мэргэжлийн ур
чадвар шаардана. Хэрэв эдгээрийн аль нэгийг л алдаатай хийвэл
судалгааны үр дүн бүхэлдээ худлаа гарна гэсэн үг.
-Нэг судалгаа хийлгэхэд ямар хэмжээний зардал гардаг вэ?
-Хамаарч буй хэрэглэгчээсээ хамаарна. Олон хүнийг хамрах тусмаа үр дүн нь
өндөр гардаг. Саяхныг хүртэл бид анкетын аргаар судалгаа явуулж ирсэн.
Зорилтот сегментдээ хүрч ажиллахын тулд асар их зардал гардаг байсан.
Өнөөдрийн ярилцлаганы маань гол зорилго нь судалгааны орчин үеийн
аргачлалыг танилцуулах юм. Дэвшилтэт технологи дээр суурилсан утсан
судалгааны арга нь уламжлалт анкетан судалгааны аргыг бодвол хамаагүй
зардал багатай, цаг хугацааны хувьд хэмнэлттэй, орон зайн
хязгаарлалтгүйгээр судалгаа явуулах боломжтой.
Утсан судалгааны бас нэг давуу тал нь захиалагч судалгааны хариуг
ярилцлага хийсэн бичлэгтэй тулгаж болно. Өөрөөр хэлбэл үнэн бодит
байдлыг захиалагч өөрөө хянана.
-Цаг хугацааны хувьд хэмнэлттэй гэдгийг уншигчдад маань тайлбарлаж
өгөөч?
-Анкетын аргаар 2000 гаруй хэрэглэгчийг хамарсан томоохон судалгаа
явуулахад бид нэг сар хагасын хугацаа зарцуулдаг байсан. Утсан
судалгааны аргыг нэвтрүүлснээр ийм судалгааг ердөө 10 хоногт л хийх
боломжтой. Энэ нь юунаас хамаарч байна вэ гэхээр мэдээлэл солилцох хурд,
дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг програмын тусламжтайгаар хийх
болсонтой холбоотой. Өмнө нь бид хүмүүсийн гараар бичсэн мэдээллийг нэг
бүрчлэн гараар шивж оруулдаг байсан.
-Бизнесийг дэмжих үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь
нэмрээ оруулж яваа танай байгууллагын хамт олонд ажлын өндрөөс өндөр
амжилт хүсье.
MICG компанитай холбоо барих утас: 99058841, 91111511
No comments:
Post a Comment